Нийслэлд 16,6 мянган хүн коронавирусний шинжилгээнд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-02 10:16:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, өнөөдрийн 8.00 цаг хүртэлх сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 16 610 хүн хамрагдсан байна.

 

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний 27 төв, халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 13 багт нийт 441 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллажээ.

 

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 711 924 хүнийг шинжилгээнд хамруулснаас 639 013 хүнд PCR шинжилгээ хийсэн байна.

 

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 989, ойрын хавьтал 4 534, дам хавьтал 2511 хүн байгаа аж.

Холбоотой мэдээ