Хүрээлэн буй орчинд коронавирусний үзүүлэх эрсдэлийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-02 13:09:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын удирддаг Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо коронавирусний цар тахлын эрсдэлийг багасгах зорилгоор цахим сургалтыг энэ сарын 1,2-нд зохион байгуулж байна.


Сургалтаар коронавирус хүрээлэн буй орчинд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, сорьц цуглуулах, оношилгоо, эмчилгээ, ажиглан тусгаарлах байрны хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах, хог хаягдлын менежментэд оролцогч ажилтны аюулгүй ажиллагааг хангах тухай хэлэлцэж байна.


Европын холбооны CBRN байгууллагын олон улсын зөвлөхүүд цахим сургалтад хичээл зааж байгаа юм. Үүнд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, ОБЕГ, Мал эмнэлгийн хүрээлэн, ШУТ-ийн сан, Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, Аюултай хог хаягдлыг тээвэрлэн устгах “Элемент” ХХК, Орхон аймгийн “Ариусгал” ХХК, голомтод ажиллаж буй эмч, лабораторийн ажилтан, ариутгал халдваргүйтгэлийн зэрэг 60 гаруй ажилтан хамрагдаж байна.

 

Холбоотой мэдээ