Сансар, Од нэртэй хүүхдүүд дуулж, шүлэг уншиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-03 17:06:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-ЗХУ-ын нисэгчид сансарт ниссэний 40 жилийн ой ирэх сард болно. Ойг тохиолдуулан Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс “Од”, “Сансар” нэртэй хүүхдүүдийн дунд өөрийн нэр орсон шүлэг зохиож унших, дуу дуулах давлагааг эхлүүлжээ.

Монгол хүн анх сансарт ниссэний буюу Монгол-ЗХУ-ын сансрын нисэгчид хамтран сансарт ниссэний ой ирэх сарын 22-нд тохиох юм.  40 жилийн өмнө Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нар 7 хоног, 20 цаг 42 минут буюу нийт 8 өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан билээ. Энэ өдрийг бэлгэшээн монголчууд тухайн үед мэндэлсэн үрдээ од, гариг эрхсийн нэр хайрлаж байв. Тухайн үед төрсөн хүүхдүүд өдгөө 40 настайгаа золгож байна.

Ташрамд мэдээлэхэд, орос болон монгол хэлээр сансар, оддын сэдэвтэй дуу дуулж, шүлэг уншиж буй бичлэгийг  o.siuzanna@rcnkmn.ru хаягаар хүлээж авах боломжтой аж.


Холбоотой мэдээ