Улаанбаатар хотод гурван сарын махны нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-02-03 20:58:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгааг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэв.


УОК-ын өнөөдрийн хуралдаанаар энэ сарын 11-23-нд Улаанбаатар хотод хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Хөл хорио тогтоох шийдвэр гаргахад зохиомол хомсдол үүсэх эрсдэл үүсдэг. Гэхдээ нийслэлийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул иргэдийг тайван байхыг Шадар сайд сануулсан юм.


Улаанбаатар хотод малын мах 12.2 тонн буюу 3 сар, гурил 22.4 мянган тонн буюу 6 сарын нөөцтэй байна. Гурилан бүтээгдэхүүн 1.2 мянган тонн, хуурай сүү 1.3 мянган тонн, төрөл бүрийн будаа 3.6 мянган тонн буюу 61 хоног, өндөг 32.8 тонн, ургамлын тос 632 тонн, төмс 13.6 мянган тонн, элсэн чихэр 295.5 тонн, давс 537.4 тонн байна.

Холбоотой мэдээ