Зорилтод бүлгийн иргэдэд ахуйн хэрэгцээний дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-02-04 12:40:52

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн уугуул эдүгээ АНУ-ын Денвер хотод ажиллаж амьдардаг Түшигбатийн Соёл нутгийн зон олондоо цагаагчин төмөр үхэр жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 40 өрхөд тусламж дэмжлэг илгээжээ.

Зорилтот бүлгийн 40 өрх тус бүрт гурил, будаа, гоймон, ургамлын тос, сүү, гарын болон эдийн саван, амны хаалт, сальфетик, хлорамин бүхий багц бэлэг аж.

Т.Соёл Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын гуравдугаар багийн иргэн Д.Цогбадрах, М.Сэртэв нарын зээ охин бөгөөд түүний ээж Цогбадрахын Баяржаргал Говьсүмбэр аймгийн уугуул иргэн аж.

Дэмжлэгийг энэ оны хоёрдугаар сарын 3-нд аймгийн Засаг даргын орлогч, Онцгойн комиссын орлогч дарга Б.Анхбаярт хүлээлгэн өгсөн байна.

Холбоотой мэдээ