Хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрт хүнсний дэмжлэг үзүүлэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-02-16 14:33:19
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Цэргийн штабын хамт олон "Ковид-19" цар тахлын хорио цээрийн дэглэмтэй үед 2020 онд цэргийн албанд татагдсан Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиудад алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүллээ.
Өөрөөр хэлбэл, амьдрал хүнд, зорилтот бүлгийн Эрдэнэбулган сумын цэргийн алба хаагчдын 17 гэр бүлд дэмжлэг үзүүлсэн байна. Нэг өрхөд 25 кг гурил, 5 кг будаа, 3 кг элсэн чихэр, 3 кг будаа, тос, сүү гээд 80 гаруй мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ. Цаашид үргэлжлээд бусад сумаас татагдсан цэргийн алба хаагчдын ар гэрийг хамруулахаар зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ