Маргааш өглөөнөөс хөдөлгөөн хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-02-09 16:32:53

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны 06.00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаанд аймаг, хот хооронд, сумдын хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Харин шинийн нэгнээс гуравны өдрийг хүртэл аймгийн төвийн хэмжээнд авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлана гэж Шуурхай штабаас мэдээлэв. Аймгийн төвөөс сумд руу гардаг замд Цагдаагийн газар, Бүсийн төв Онцгой байдлын газрын алба хаагчдаас бүрдсэн 14 пост нэмэлтээр гарч ажиллах юм.

Түүнчлэн иргэдийг гэр гэртээ шинэлэхийг уриалж, нар харах зорилгоор уул, овоонд гарахгүй байх, сүм хийд, үзмэрч, зурхайч, лам, бөө нараас олон нийтийг хамруулсан шашин номын хурал, цуглаан зохион байгуулахыг, мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад очиж жилийн засал хийхийг хориглож байна.

Холбоотой мэдээ