Батлагдаагүй мэдээлэл нийгэмд өгөхгүй байхыг сануулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы үед салбар чиглэлүүд ямар хуваариар ажиллах тухай УОК-ын шийдвэр гараагүй, Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа эцэслэн шийднэ.
Иймд шийдвэр
гарахаас өмнө ямар нэгэн батлагдаагүй мэдээлэл нийгэмд өгөхгүй байхыг Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар НОК-ын өчигдрийн
цахим хурлын үеэр НОБГ-ын даргад
санууллаа.
Засаг дарга Д.Сумьяабазар “НОК 1800-1200 дугаарын утсанд
CallCenter ажиллуулж, найман сувгаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд цаг үеийн нөхцөл
байдал, шийдвэртэй холбоотой мэдээллийг түргэн шуурхай, ойлгомжтой өгч, иргэдийн
санал гомдлыг сонсож, шийдвэрлэнэ” гэдгийг хэлэв.