Д.Трамп авто машин үйлдвэрлэгчдэд анхааруулга өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-06-13 17:57:42

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Авто машины татварыг удахгүй нэмэгдүүлж магадгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт анхааруулаад, ингэснээр авто машин үйлдвэрлэгчдийг Америкт хийх хөрөнгө оруулалтаа түргэсгэхэд түлхэц болно хэмээн мэдэгджээ. 


Д.Трамп Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ, би ойрын хугацаанд татварыг нэмэгдүүлж магадгүй, татвар нэмэгдэх тусам тэдний энд үйлдвэрээ барих магадлал ихсэх болно гэжээХарин авто машин үйлдвэрлэгчдийн зүгээс авто машинд ногдуулаад буй 25 хувийн татварыг бууруулахыг Цагаан ордонд уриалсаар байна. Детройтын гурвал гэгддэг авто машин үйлдвэрлэгчдийн хувьд, Их Британийн авто машины импортын татварыг бууруулж, Канад, Мексикийнхийг хэвээр үлдээснийг шүүмжилж байна. 


Д.Трамп дээрх мэдэгдлийг хийхдээ, “General Motors компани Америк дахь гурван үйлдвэртээ 4 тэрбум долларын хөрөнгө оруулж, зарим жийпний үйлдвэрлэлийг Мексикээс шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа энэ долоо хоногт мэдэгдсэн зэрэг сүүлийн үед гарсан хөрөнгө оруулалтын талаарх хэд хэдэн мэдэгдлийг эш татжээ. Тэрбээр мөн Америкт гангийн үйлдвэр барих төлөвлөгөө багтсан “Hyundai-гийн 21 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дурдсан байна. “Хэрэв бид гаалийн татвар ногдуулаагүй бол тэд 10 центийн ч хөрөнгө оруулалт хийхгүй байсан, тэр дундаа Америкийн гангийн үйлдвэрлэлд” гэж Д.Трамп хэлжээ. 


Авто машин үйлдвэрлэгчдийн хувьд тарифаас үүдэлтэй зардал нэмэгдэх дарамттай тулгарч байна. Сүүлийн хэдэн долоо хоногт Ford Motor”, Subaru компаниуд Д.Трампын тарифаас үүдэлтэй өндөр өртөгтэй холбоотойгоор зарим загварынхаа үнийг өсгөжээ. Тавдугаар сард Ford мэдэгдэхдээ, татвар ногдуулах шийдвэр компанийн орлогыг 1.5 тэрбум доллароор бууруулах төлөвтэй байна гэжээ.

Холбоотой мэдээ