Нутгийн зүүн хэсгээр энэ сарын 14, 15-нд бороо орж, сэрүүхэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-06-13 08:39:06

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нутгийн төв хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +12-+17 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16-+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26-+31 градус, бусад нутгаар +20-+25 градус дулаан байх юм. 


Нутгийн төв хэсгээр өнөөдөр 14, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

Холбоотой мэдээ