УБТЗ олон улсад баталгаажив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-06-08 17:28:13

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын Эрчим хүч ус хангамжийн нэгдүгээр анги чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 батламж гардлаа.

Төрийн байгууллагууд дотор яамдаас БСШУЯ, агентлагуудаас НДЕГ чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж батламж гардаад байсан бол төрийн өмчит аж ахуй нэгжүүдээс УБТЗ ийнхүү олон улсад баталгаажлаа.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын дарга Л.Пүрэвбаатар хэлэхдээ, “Монголын төр улстөрийн тогтолцооны гажуудлаас салах цаг ирснийг тодотгон хэлэхийг хүсч байна. УБТЗ-д олон улсын чанарын удирдлагын тогтолцоог 2020 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусах болно. УБТЗ бол олон улсын байгууллага. Тиймээс Европ стандарт, түүнд тохирсон чанарын удирдлагын тогтолцоог бүрэн нэвтрүүлнэ. Удирдлагын шинэ тогтолцоо нэвтэрснээр бидэнд эдийн засгийг маш их үр өгөөж өгөхөөс гадна хөгжлийн тогтвортой гольдрилд оруулах юм. Хамгийн чухал нь аюулгүй байдал төмөр замын салбарт бий болно” гэв.

Чанарын удирдлагын тогтолцоог өөрийн харъяа нэгж, хэсгүүдэд бүрэн нэвтрүүлэх чиглэлд УБТЗ-ын удирдлага бодлого шийдвэрээ тусган ажиллах юм.
 

Ж.Болор

Холбоотой мэдээ