АНУ-д “COVID-19”-ийн 53 сая орчим тун вакциныг тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-15 09:54:14

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д “COVID-19”-ийн 53 сая орчим тун вакциныг тарьсан гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээллээ.


CDC”-ийн мэдээлснээр, АНУ даяар ням гаргийн байдлаар 70 057 800 тун вакциныг түгээснээс 72 орчим хувийг нь буюу 52 884 356 тунг тарьсан байна.


Тодруулбал, АНУ-д бямба гарагт хоёр сая орчим тун вакциныг тарьсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 1.6 сая орчим тун вакциныг хийжээ.


Ингэснээр АНУ-д 38 сая гаруй хүн COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 14 сая орчим хүнийг бүрэн вакцинжуулсан байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д 27 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 485 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ