Японы тал Хятадын Элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-09 12:02:07

ТОКИО. /Kyodo/. Дорнод Хятадын тэнгисийн Сенкакү арлын ойролцоох Японы газар нутагт хамаарах тэнгисийн усан хилийн ойролцоох бүсэд Хятадын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц нэвтрэн орсонтой холбоотойгоор Японы Гадаад хэргийн дэд сайд Акитака Сайки БНХАУ-аас Японд суугаа Элчин сайдад эсэргүүцэл илэрхийллээ.

Акитака Сайки Хятадын Элчин сайд Чөн Ёнхуа-д хандан хэлэхдээ “Сенкакү арал бол түүхийн үүднээс болон олон улсын хуулиар Японы газар нутгийн салшгүй нэгэн хэсэг мөн” гэжээ.

Дээрх бүсэд Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоц нэвтэрсэн явдлыг Японы Гадаад хэргийн дэд сайд эрс буруушаагаад, уг хөлөг онгоцыг тус бүсээс нэн даруй гаргахыг Хятадын талд шаардсан байна.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ