Нэгдүгээр сард 10161 хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-18 08:09:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стандарт, хэмжил зүйн газраас 2021 оны нэгдүгээр сард хэмжил зүйн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын мэдээллийг гаргажээ.


Тухайлбал, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулга, загварын туршилт болон байгууллагын хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх чадавхийн үнэлгээг хэрэгжүүлсэн гүйцэтгэлийн тоог тус тус гаргасан байна. Мөн 2021 оны эхний сард нийтдээ 20 стандартыг бүртгэжээ. Мөн СХЗГ-аас 10 161 хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг хийсэн байна.


Ташрамд дуулгахад, “Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга” гэдэг нь тодорхой нөхцөлд хэмжлийн тогтоосон эргэлзээ бүхий эталоны утга, шалгагдаж байгаа хэмжих хэрэгслийн заалт хоорондын хамаарлаас хэмжлийн үр дүнг тогтоох үйл ажиллагааг хэлдэг юм байна.


Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын зохион байгуулалтын бүтцэд Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын асуудал хариуцсан нэгж ажиллуулж, удирдан чиглүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг. Энэ нэгж нь үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн хэмжээнд хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын ажлыг эрхлэн гүйцэтгэх, эдгээр ажлын чанарыг сайжруулахад арга зүйн удирдлагаар хангадаг.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, хэмжил зүйн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аливаа хэрэглэгчтэй материал баялаг, эрдэс, түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулж байгаа бүх хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд багтдаг байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш газрын зохион байгуулалтын нэгжүүд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж юм байна.



Холбоотой мэдээ