Говь-Алтай аймгийн хэмжээнд 31.9 мянган толгой мал зүй бусаар хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-18 18:53:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд 31.9 мянган толгой мал зүй бусаар хорогдсон, энэ нь нийт малын 1.0 хувийг эзэлж байна хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв. 


Говь-Алтай аймгийн 18 сумын 88 багийн 7915 малчин өрхөд 3310.8 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс зудын эрсдэлийн зургийг нэгдүгээр сарын 10-ны байдлаар гаргахад, тус аймгийн нийт нутгийн 33.1 хувь нь нэн их эрсдэлтэй, 61.4 хувь нь их эрсдэлтэй, 5.5 хувь нь дунд эрсдэлтэй гэсэн зураглал гарчээ. Иймд хаваржилт хүндэрч болзошгүйг холбогдох албанаас мэдээлсэн юм.

Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4 сумын 273 малчин өрхийн 307.8 мянган толгой мал, хилийн зурваст 2 сумын 101 өрхийн 69.0 мянган толгой мал, Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт 1 сумын 15 өрхийн 4.6 мянган толгой мал өвөлжиж байна. Мөн өөр аймгийн нутагт 10 сумын 116 өрхийн 59.1 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 13 сумын 666 өрхийн 330.6 мянган толгой мал оторлож байгаа ажээ.


Холбоотой мэдээ