Осака Австралийн нээлттэй тэмцээнд Серена Уильямсыг ялжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-18 13:45:51

НЬЮ-ЙОРК. /The Guardian/. Их дуулгын цуврал тэмцээний улирлын эхнийх болох Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд Японы теннисчин Наоми Осака Америкийн тамирчин Серена Уильямсыг ялжээ.


Тоглолт 6:3, 6:4 онооны харьцаагаар өндөрлөсөн байна. Шигшээ тоглолтод тэрбээр Америкийн теннисчин Женнифер Брэди, Чехийн тамирчин Каролина Мухова нарын хооронд болох тоглолтод аль ялсантай нь хүчээ үзэх аж.


Эмэгтэй теннисчдийн холбоонд /WTA/ гуравдугаарт эрэмбэлэгддэг Осака 2019 оны Австралийн нээлттэй тэмцээний ялагч юм.


Өдгөө 39 настай Серена Уильямс “WTA”-гийн чансаанд 11 дүгээрт бичигддэг. Тэрбээр Их дуулгын цуврал тэмцээнүүдэд 23 удаа, Австралийн нээлттэй тэмцээнд 7 удаа, “Roland Garros”-д гурван удаа, Уимблдонд 7 удаа, Америкийн нээлттэй тэмцээнд 6 удаа тус бүр ялалт байгуулж байв.

Холбоотой мэдээ