Ханхонгор сум хонин сүргээрээ аймагтаа тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-19 13:02:56

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор сум хонин сүргээрээ аймагтаа тэргүүлж байна. 

Тус сум нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 81655 толгой хонь тоолуулж, аймагтаа хонин сүргийнхээ тоогоор тэргүүлсэн байна. Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлж байгаагаар Булган сум 78673, Манлай сум 74523, Мандал-Овоо сум 71236, Цогтцэций сум 54471 толгой хонь тоолуулж эхний тавд оржээ.

Өмнөговь аймгийн нийт мал сүргийн 23,7 хувийг хонин сүрэг эзэлж байна. 2020 оны жилийн эцсээр Өмнөговь аймаг нийт  682598 толгой хонь тоолуулсан байна, 2019 онд 718216 хоньтой байжээ. Өнгөрсөн онд Өмнөговь аймаг 183163 хурга бойжуулжээ. 

Холбоотой мэдээ