“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-гээр халдварын 47 тохиолдол бүртгэгдээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-19 11:26:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-нээс хойш хийсэн "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд өчигдөр COVID-19” халдварын 10 тохиолдлыг илрүүлжээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний дүнд өчигдөр 10 хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр тус үйл ажиллагааны үеэр нийт 47 тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 20 нь шинжилгээний явцад илэрсэн бол 27 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм” гэв.

Эдгээр тохиолдол нь:

БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо

БЗД-ийн 26 дугаар хороо

СБД-ийн 18 дугаар хороо

СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо

ХУД-ийн 2, 4 дүгээр хороо

ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.

Холбоотой мэдээ