Австралийн Элчин сайд Дэйв Воусэнтай цахим уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-25 10:47:04
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн удирдлагууд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнтэй цахим уулзалт хийж мэдээлэл солилцлоо.
Хоёр орны хамтын ажиллагаа Австралийн Засгийн газар болон тус улсын Элчин сайдын яамнаас орон нутагт хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа. Мөн 2021-2024 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх Нутгийн хишиг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байгааг онцолж дараах саналуудыг танилцууллаа. Үүнд
•Уул уурхайд түшиглэсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, палеонтологи, археологи, экологи, үйлдвэрлэлийн салбарыг дэмжсэн хамтын ажиллагааг эхлүүлэх
•Сэргээгдэх эрчим хүчний хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлах
•Метан хийг олборлох, тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах төслийг бодлогоор дэмжиж хамтран ажиллах
•Технологи, инновацын төв байгуулж, судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээлийг гадаад зах зээлд чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах
•Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн шинжилгээ үзлэг, эмчилгээг орон нутагт хийх, эмч, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх “Нисдэг баг” төслийг хэрэгжүүлэх
•Политехник коллежид хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн нарийн мэргэжлийн шинэ ангиудыг нээх
•Уул уурхайн үйлдвэрлэлийн дадлага, солилцооны хөтөлбөр хэрэгжүүүлэх, инженер техникийн мэргэжлийн ажилтан бэлтгэх
•Орон нутгийн оюутан, сурагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжоор хангах зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийлсэн байна.
Холбоотой мэдээ