Оросын тамирчид олимпын наадамд “ROC” гэсэн нэрийн дор оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-20 14:49:46

МОСКВА. /TASS/. Оросын тамирчид Токио болон Бээжинд болох олимпын наадамд “Оросын олимпын хороо” гэсэн нэрийн дор оролцох бөгөөд ингэхдээ зөвхөн “Russian Olympic Committe” гэсэн үгний товчилсон хувилбар болох “ROC” гэсэн нэрийн дор оролцох аж.


Энэ тухай Олон улсын олимпын хорооны мэдэгдэлд дурдав.  


Оросын олимпын хорооны бэлгэ тэмдгийн дүрслэлийг хэвээр нь байлгах аж. Хэрэв тамирчдын дүрэмт хувцас “Оросын олимпын хороо” гэсэн бичигтэй байвал энэ үгийг бүрмөсөн арилгах юмуу “ROC” гэсэн товчилсон үгээр орлуулах шаардлагатай аж.


Түүнчлэн тамирчид далбаандаа “ROC” гэсэн товчлол үгийг оруулахын сацуу бусад хэрэгсэл, эд зүйлсдээ “RUS” гэдэг үгийг “ROC”-р орлуулах  ёстой гэнэ.


Өнгөрсөн оны 12 дугаар сард хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ хоёр жилийн хугацаатай хориг арга хэмжээнд зааснаар Оросын баг тамирчид Дэлхийн аваргын тэмцээнүүд болон Олимпын наадамд төрийн бэлгэ тэмдэггүйгээр оролцох бөгөөд энэ үеэр мөн улсынх нь сүлд дуулал эгшиглэхгүй юм.

Холбоотой мэдээ