Наоми Осака Австралийн нээлттэй тэмцээнд хоёр дахь удаагаа ялагч боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-20 22:07:06

НЬЮ-ЙОРК. /CNN/. Японы теннисчин Наоми Осака Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод Америкийн тамирчин Женнифер Брэдиг ялжээ.


Тоглолт 6:4, 6:3 онооны харьцаагаар өдгөө 23 настай Осакагийн талд өндөрлөсөн байна.


Эмэгтэй теннисчдийн холбоонд /WTA/ гуравдугаарт эрэмбэлэгддэг Осака 2019 оны Австралийн нээлттэй тэмцээний ялагч юм. Түүнчлэн тэрбээр 2018, 2020 оны Америкийн нээлттэй тэмцээний ялагч билээ.


Өдгөө 25 настай Америкийн тамирчин Брэди “WTA”-гийн чансаанд 24 дүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд өмнө нь 2020 оны Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд үлдэж байжээ. 

Холбоотой мэдээ