Үндэсний бөхийн цуврал барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-25 08:30:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2021 оны 3 дугаар сард Монгол бөхийн өргөөнд бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


МҮБХ-ноос "Грийн шоу продакшн"-тай хамтран "Хийморь" төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа. Уг төслөөр шинэлэг хэлбэрийн онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн, энэ цагийн идэр залуу, улс аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулах юм.


Эхний барилдаанд улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан гуравдугаар сарын 14-ний ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Бөхчүүдийг хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол бөхийн өргөөнд барилдааны техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирж оролцох юм.



Холбоотой мэдээ