Гурван эмнэлэгт Австрийн 21 сая еврогийн төсөл үргэлжилнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-06-10 15:11:05

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өнөөдөр Австри Улсын “Вамед Инженеринг” компанийн захирал Жеорги Рачев болон бусад албаны  төлөөлөгчидтэй уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа.

Тус улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХСҮТ-д тус тус 7.0 сая еврогийн санхүүжилттэй төсөл хэрэгжиж байгаа.  

 Энэ хүрээнд ЭХЭМҮТ-д нийт 105 нэр төрлийн 297 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэн, өнгөрсөн гуравдугаар сард суурилуулж дуусчээ. Мөн Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нийт 45 нэр төрлийн 136 тоног төхөөрөмж, мэс заслын багаж нийлүүлжээ. ХСҮТ-ийн барилгын ажил дуусмагц тоног төхөөрөмжийн суурилуулалт хийх аж.  

ЭМС-ын сайд С.Ламбаа, “Бидний  хэрэгжүүлсэн гурван төсөл амжилттай хэрэгжсэн учраас цаашид үргэлжлүүлэх саналаа  Монгол-Австрийн ЗГХК-ын  хуралдаанд оруулж дэмжлэг авсан. Хамтын ажиллагаа  хөнгөлттэй зээлийн хүрээнд  УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д  төслийг үргэлжлүүлэх, ГССҮТ, УГТЭ-т шинээр төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид хэрэгжих төсөлд  эмч, мэргэжилтнүүд ялангуяа  инженер техникийн ажилчдыг  мэргэшүүлэн давтан сургах тусгайлан хөтөлбөр боловсруулах зорилт тавин ажиллаж  байна” гэв.

Энэ үеэр   Жеорги Рачев хоёр улсын хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарт улам өргөжин тэлж буйг онцлоод Австрийн Засгийн газраас энэхүү төслийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа.  Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол-Австрийн бизнес форум болж байна. Манай улсаас  Монголын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах, холбоо тогтоох  зорилгоор тэргүүлэх хоёр компанийн төлөөлөгчид ирсэн гэдгийг хэлэв.  

Дашрамд дурдахад, 2014 оны 8 дугаар сард Австри Улсын “Вамед инжинеринг” компанитай худалдан авалтын гэрээ байгуулж, төслийн ажлыг эхлүүлжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ