МОНЦАМЭ Монгол Улсын нэрийн өмнөөс...

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-03-05 14:42:54
@ShoovdorBatbold

МОНЦАМЭ агентлагийн хамт олон. 1957 он


Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНМАУ-ын Засгийн газраас БНСВАУ-ын Засгийн газрын саналыг дэмжиж гаргасан мэдэгдлийг МОНЦАМЭ агентлаг 1958 оны 3 дугаар сарын 16-нд анх удаагаа Засгийн газрынхаа нэрийн өмнөөс албан ёсоор гадаадын агентлагуудад илгээж мэдээлжээ.


Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан БНМАУ тэргүүтэй орнуудыг гишүүнээр элсүүлэх асуудалд туйлбартай байр суурь баримтлахгүй байгаа асуудлаар МОНЦАМЭ агентлаг анхныхаа мэдэгдлийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд 1958 оны 12 дугаар сарын 12-нд гаргав. Маргааш нь уг мэдэгдлийг “Үнэн” сонинд нийтэлсэн байна.



Төрийн нэрийн өмнөөс мэдээллээ цацаж, мэдэгдэл гарган, үйл явдлыг дэргэдээс нь мэдээлэх болсон МОНЦАМЭ агентлагийн уран бүтээлчид 1961 онд Монгол Улс НҮБ-д элссэн мэдээг Нью-Йорк хотоос, 1972 оны олимпийн наадмыг Мюнхен хотоос, 1980 оны зуны олимпийн наадмыг Москвагаас, 1981 онд монгол хүн сансарт нисч, эх дэлхийдээ амжилттай газардсан мэдээг Байконураас гэх мэтээр Монголын түүхийн олон агшинг монголын ард түмэндээ мэдээлсэн юм.

МОНЦАМЭ агентлаг улс орны дотоодод өрнөсөн үйл явдлуудыг ч цаг алдалгүй шуурхай, газар дээрээс нь мэдээлж ирсэн юм.

Холбоотой мэдээ