ҮСХ: Монгол эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэж, гурван хүүхэд төрүүлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-08 11:49:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан монгол эмэгтэйчүүдийн талаарх тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооны судалгаанаас танилцуулж байна. 


Монгол Улсад 2020 оны байдлаар нийт хүн амын нэг сая 650 мянга нь эмэгтэй байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээнд тэмдэглэжээ. Тэдгээрийн 5.4 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54.4 хувь нь сонгуульд идэвхтэй оролцдог. Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байна. 


Харин 529.7 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин нэг сая 135.8 мянган төгрөг. Тэдний 63.5 хувь нь үйлчилгээний салбарт, 22.5 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 14 хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт ажилладаг. Аж ахуйн нэгж, байгууллагын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй ажээ.


Монгол эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэж, гурван хүүхэд төрүүлдэг. Нийт эмэгтэйчүүдийн 69 хувь нь хотод амьдарч байна. 



Холбоотой мэдээ