Ташкентын Их дуулгын татамид өнөөдөр Монголын 5 жүдоч барилдана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-03-07 10:35:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны Ташкент хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын татамид өнөөдөр Монголын шигшээ багаас 5 жүдоч барилдана.


Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал тэмцээн “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын дэвжээнд 

 өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн жүдочид хүч үзэх юм. 


 Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд ОУХМ А.Алтанбагана Их дуулгын дэвжээнд гарч өрсөлдөнө. Тэрбээр эхний тойрогт хийлсэн бөгөөд дараагийн тойрогтоо Перу, Эстонийн жүдочдын ялсантай барилдана.


Их дуулгын -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар барилдах бөгөөд эхний тойрогт хийлж, дараа нь Азербайжаны А.Мирзаиевтай хүч үзнэ. Энэ жинд ОУХМ Б.Гончигсүрэн эхний тойрогт Болгарын Дичев Даниелтай барилдана.


Харин +100 кг-д Ө.Дүүрэнбаяр эхлээд ОХУ-ын Киривобоков Антонтой хүч үзнэ. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-д Монгол Улсаас ОУХМ Э.Гандиймаа эхний тойрогт Узбекистаны Илматова Рината барилдана. Түүнийг ялбал БНСУ-ын бөх Ким Хаюнтай хүч үзнэ.



Холбоотой мэдээ