Зуунмод суманд “Нэг өрх-Нэг шинжилгээ” хоёр дахь өдрөө үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд энэ сарын 8-ны өдрийн 18.00 цагийн байдлаар “Нэг өрх-Нэг шинжилгээ”-нд 3 багийн 2502 иргэн хамрагджээ.
Тодруулбал, тус суманд хоёр хоногийн хугацаанд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г авч дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс энэ сарын 8-ны өдөр Зуунмод сумын Номт 1-р баг 74.7%, Нацагдорж 5-р баг 94.5%, Баянхошуу 3-р баг 77.9%, нийт 3 багийн иргэдийн 80.1 хувь нь хамрагдсан бол 620 өрх шинжилгээнд хамрагдаагүй байгаа аж. Тиймээс эдгээр шинжилгээнд хамрагдаагүй өрхүүд 3 дугаар сарын 9-ний өдөр бүрэн хамрагдахыг уриаллаа.
Харин өнөөдөр Зуунмод сумын Ланс 2-р баг, Зүүндэлгэр 4-р баг, БаруунЗуунмод 6-р багийн 1790 өрхөөс хуваарийн дагуу Нэг өрх-Нэг шинжилгээг авна. Үүнд:
-Ланс 2-р багийн
байранд 275 өрх, явуулын 1-р цэгт 73 өрх, явуулын 2-р цэгт 96 өрх, явуулын 3-р
цэгт 60 өрх нийт 504 өрх
-Зүүндэлгэр 4-р багийн байрд 159 өрх, Явуулын 1-р цэгт 51 өрх, явуулын 2-р цэг 116 өрх нийт 426 өрх
-Баруунзуунмод 6-р багт
Солонго цогцолборт 180 өрх, спорт цогцолборт 196 өрх, явуулын 1-р цэгт 120 өрх, явуулын 2-р
цэгт 124 өрх, явуулын 3-р цэгт 130 өрх, явуулын 4-р цэгт 110 өрх нийт 860 өрх тус тус хамрагдах юм.