Трамп өөрийнх нь нэрийг хандив цуглуулахад ашиглахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-09 13:38:32

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрийнх нь нэр, дүр төрхийг хандив цуглуулахад ашиглахыг Бүгд Найрамдах намд зөвшөөрчээ.


Трамп намынхаа Үндэсний хорооны дарга Ронна МакДаниелд бүгд найрамдахчууд нэрийг нь ашиглахад дургүйцэхгүй гэдгээ өнгөрсөн амралтын өдрүүдэд хэлжээ. Улс орны Үндсэн хуулийн заалтын дагуу "олон нийтийн зүтгэлтнүүдийг нэрийг ашиглах бүрэн эрхтэй" гэж Үндэсний хороо түүнд мэдэгдсэний дараа тэрбээр зөвшөөрсөн гэнэ.  Удахгүй хандив цуглуулах арга хэмжээ Флорида мужийн Мар-а-Лаго дахь Трампын харшийн ойролцоох зочид буудалд болох бөгөөд Ерөнхийлөгч асан оролцох төлөвтэй байна.


Трампын өмгөөлөгчид Бүгд найрамдах намын гурван том байгууллагад хандив цуглуулахад түүний нэр, дүр төрхийг ашиглахаа зогсоох тухай мэдэгдэл хүргүүлсэн гэж өмнө нь “Politico” сонинд мэдээлж байсан юм. Тус сонинд мэдээлснээр, Трамп “өөрт нь зарласан импичментийг дэмжсэн бүгд найрамдахчуудад тусалж буй байгууллагууд нэрийг нь зөвшөөрөлгүй ашиглаж буйд дургүйцэж байсан аж”.


Холбоотой мэдээ