Цагаазалаа зусланд шалгалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-11 19:53:32

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд, Гэр бүл хөгжлийн хэлтэс зэрэг таван байгууллага хамтран Цагаанзалаа зусланд хяналт, шалгалт хийлээ.

Хичээлийн жил дуусч, хүүхдүүд зусланд амрах цаг эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн зуслангийн бэлтгэл, бэлэн байдал, эрүүл ахуйн халдвар, хамгаалалт, үйл ажиллагааг шалгаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ. Шалгалтаар ямар нэг ноцтой зөрчил илрээгүй ба Онцгой байдлын газраас гал, үерийн аюулаас хамгаалах арга хэмжээг яаралтай шийдвэрлэх тухай албан тоот өгч, Мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуйн шинжилгээг авсан нь одоогоор хариу гараагүй байна.

Цагаанзалаа хүүхдийн зуслан нь Хужирт сумын 2 дугаар багийн Бор бургас гэдэг газарт байрладаг бөгөөд 1998 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, жилд 200-250 хүүхэд хүлээн авч байна. Одоогоор таван бүлэгт хүүхэд амруулахаар бэлтгэл ажлаа хангаж, сургагч багш нарыг Зуслангуудын холбооны нэгдсэн сургалтанд хамруулаад байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ