Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-06-12 09:45:41

Аргын тооллын 6 сарын 12. Адъяа гараг. Билгийн тооллын 8, Харцага одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.
 

Холбоотой мэдээ