Зуунмод суманд коронавируст халдварын 8 тохиолдол нэмж батлагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд коронавируст халдварын 8 тохиолдол нэмэгдэж, нийт 15 тохиолдол батлагдав.
Тус батлагдсан тохиолдол нь ойрын хавьтал бүхий 4 иргэн болон “Нэг Өрх-Нэг шинжилгээ”-нээс 4 тохиолдол бүртгэгдлээ.
Иймд иргэн та амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барьж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас анхааруулж байна.