"Монгол бичигтэн 2025" уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-11 12:37:40

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЗДТГ-аас "Монгол бичигтэн 2025" уралдаан зохион байгуулахаар боллоо.

"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III", Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах шаардлагын хүрээнд, төрийн албан хаагчдын монгол хэл бичгийн чадварыг сайжруулах зорилгоор уг уралдааныг зарлажээ.

Уралдааныг гуравдугаар сарын 5-наас тавдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулах бөгөөд Говьсүмбэр аймгийн нийт төрийн алба хаагчид уралдаанд оролцох боломжтой.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тогтоолоор Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичгийн хэрэглээг буй болгох зорилт тавьж байна.

Холбоотой мэдээ