Зуунмод суманд коронавируст халдварын нэг тохиолдол нэмж батлагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий нэг иргэнээс коронавирусний халдвар илэрч нийт 16 тохиолдол боллоо.
Өнөөдрийн байдлаар "Нэг өрх-Нэг шинжилгээ"-нд хамрагдсан иргэдийн шинжилгээний хариу бүрэн гарч дуусаад байна. Шинжилгээнд хамрагдсан иргэдэд хариу гар утсанд ирээгүй тохиолдолд 70275450 утсанд холбогдож мэдэгдэхийг аймгийн Онцгой комиссын дэргэдэх шуурхай штабаас мэдээллээ.