УОК-ын Шуурхай ажлын хэсэг ЭМЯ-ны саналыг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-13 11:46:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын халдварыг хумих ажлын хүрээнд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг УОК-ын даргад өчигдөр уламжилжээ.


ЭМЯ-наас гаргасан 28 хоногийн хөл хорионы саналыг УОК-ын Шуурхай ажлын хэсэг хэлэлцээд дэмжсэнгүй.


Цар тахлын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан. Энэ дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгав.


УОК-ын Шуурхай штабаас цар тахлын голомтыг илрүүлэх ажлын хүрээнд эрсдэлийн үнэлгээ хийсэн талаар танилцууллаа.

Эрсдэлийн үнэлгээгээр буяны ажилд оролцож буй иргэдээс голомтот халдвар нэмэгдэж байгаа нь тогтоогдсон учир оролцож буй хүний тоог цөөлөх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатайг хэлэв.


Цар тахлын халдварыг хумих, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо чухал. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж дагахыг УОК-оос анхааруулав.


Өчигдөр 19.00 цагийн байдлаар 16481 иргэнийг вакцинжуулснаар нийт 80 мянга гаруй иргэнийг хамруулжээ. Ирэх долоо хоногт 50-иас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулна

Холбоотой мэдээ