Төрийн албаны шалгалтыг хойшлууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-14 17:13:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод коронавирусний халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан УОК гамшгийн үеийн шар түвшний дэглэмийг улбар шар түвшин рүү шилжүүлж байна.

Дээрх шийдвэрийн дагуу  3 дугаар сарын 15-наас нийслэл Улаанбаатарт зохион байгуулах байсан төрийн албаны ерөнхий шалгалтыг 14 хоногийн хугацаагаар хойшлууллаа. Нөхцөл байдал хэвийн болсон үед шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар мэдээлэх аж. 


Холбоотой мэдээ