Өсвөр насныхан дунд нөхөрсөг хөлбөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-13 15:03:11

Хэнтий аймгийн Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан Хүүхдийн хөдөлмөрийн дэлхийн өдрөөр буюу  энэ сарын 12-нд  “Олимп цогцолбор”-т өсвөр насныхны дунд “Нөхөрсөг” хөлбөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Тус тэмцээнийг Аймгийн  Биеийн тамир спортын газар, Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн хэлтсээс /ХГБХХ/, ДЗОУБ-ын ХНХХөтөлбөр хамтран зохион зохион байгуулсан бөгөөд Хэрлэн сумын 12-16 насны 3 багийн 45 тамирчин оролцлоо.

Тэмцээний Тэргүүн байранд Тэмүүжин цогцолбор сургуулийн Э.Лхагвасүрэн ахлагчтай “Тэмүүжин” багийн хамт олон тэргүүлж,  2-р байранд Э.Гомбосүрэн ахлагчтай “Хурд” баг,  3-р байранд Г.Сүлд-Эрдэнэ ахлагчтай “Алтан шонхор” баг тус тус байр эзэлж Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртлээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ