Сургагч багш нарыг бэлтгэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-06-13 15:14:58

ЭМСЯ нь Япон улсын Жайкагийн төсөлтэй хамтран Төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахаар 2015 оноос гэрээ байгуулан ажиллаж байна.

Төслийн төлөвлөгөөний дагуу энэ онд “Сургагч багш бэлтгэх” эхний сургалтыг өнгөрсөн сард, бэлтгэсэн багш нарыг чадавхижуулах  хоёр дахь сургалтыг энэ сарын 10-12-нд зохион байгууллаа.

Сургалтыг Япон улсын зөвлөх багш Хироаки Накажима, Хироаки  Такахаши, төслийн зөвлөх Акира Мураоки, Охора Хироши, Нода Хироуки нар удирдан явуулав.

Сургалтаар Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлгүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Орхон,  Булган аймгийн БОЭТ, АШУҮИС зэрэг байгууллагын төлөөлөл 25 хүнийг “Сургагч багш”-аар бэлтгэсэн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ