Далангийн голын цөөрөм дүүрсэн тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-16 17:58:30

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын баруун өмнө хэсэгт байрлах Далангийн голын цөөрөм дүүрсэн тул ард иргэдээ сонор сэрэмжтэй байхыг тус сумын ЗДТГ-аас анхаарууллаа.

Учир нь уг тогтоол цөөрөмд хүүхдээс гадна насанд хүрсэн хүн ч амиа алдсан тохиолдол олон байгаа аж. Урин дулаан болж байгаатай холбогдуулан хүүхдүүд Далангийн цөөрмийн захад очиж тоглох нь их байдаг. Тиймээс хүүхдүүдээ хараа хяналтгүй явуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Далангийн голын уг хуримтлагдсан цөөрмийн усаар газар тариалан эрхэлдэг олон иргэн байдаг. Тун удахгүй газар тариалангийн ажил эхлэхээр цөөрмийн ус татардаг аж.

Холбоотой мэдээ