Архивын улсын үзлэгээр “Маш сайн” дүнтэй шалгагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 17:10:33

Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр Сүхбаатар аймаг   “Маш сайн” дүнтэй шалгагджээ.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны  төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоор ахлуулсан ажлын хэсэг  тус аймгийн  Засаг даргын тамгын газар болон Дарьганга, Наран,  Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт  архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал, байгууллагын архивын ажил, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн үзүүлэлтээр шалгасан байна. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд