Р.Сэддорж: Аймгийнхаа бүх иргэнийг тодорхой үе шаттайгаар вакцинд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-19 12:01:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний эсрэг вакцин 13 мянган тун ирсэн бөгөөд өчигдрөөс Цагаан хаданд дархлаажуулах ажил эхэлсэн байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлж байгаагаар, Цагаан хаданд 509 хүнийг дархлаажуулсан байна. Даланзадгадын хэмжээнд эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд 1019 хүнийг хамруулах бөгөөд БОЭТ болон "Шимбилэг" өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулах ажлыг зохион байгуулна. Мөн өнөөдөр "Оюу толгой" ХХК-ийн уурхайн бүсэд явуулын лаборатори ажиллаж 200 хүнийг дархлаажуулах юм. Энэ сарын 21-нд Шивээхүрэнгийн боомтод дархлаажуулах ажлыг үргэлжлүүлнэ.

Аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч байгаа аймгийн хувьд хилийн хоёр боомт дээр коронавирусний эсрэг вакцинжуулахыг ажлыг хийж байна. Цаашдаа аймгийнхаа бүх иргэнийг тодорхой үе шаттайгаар вакцинд хамруулна" гэлээ.


Холбоотой мэдээ