Сүүлийн 24 цагт илэрсэн 11 тохиолдлын эх үүсвэр тодорхойгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-20 11:07:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид 15 293 сорьцод шинжилгээ хийхэд 148 хүнээс коронавирусний халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, 143 нь Улаанбаатар хотод, 5 нь Хөвсгөл аймагт илэрчээ. Тэдний 137 нь ойрын хавьтал бөгөөд 11 хүний халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх үүсвэр тодорхойгүй хүмүүс нь Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 13, 20 дугаар хороо, Баянгол дүүргийн 3, 6, 8 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 34, 35, 37, 42 дугаар хорооны иргэд байна.  


Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 4806 болсон бол сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 3351 боллоо. Улаанбаатарт халдварын тохиолдол 3910 болж байна.

Холбоотой мэдээ