Дэлхийн хамгийн том зураг 60 сая ам.доллароор зарагджээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-24 14:21:58

ДУБАЙ. /Khaleej Times/. Их Британийн зураач Саша Жафригийн “The Journey of Humanity” нэртэй дэлхийн хамгийн том зураг Дубай хотод болсон дуудлага худалдаагаар 62 сая ам.доллароор зарагджээ.


Зураач Саша Жафри Дубай хотын “Atlantis” зочид буудалд уг бүтээлээ эхлүүлжээ. Хөлбөмбөгийн талбайг хоёр нийлүүлсэн хэмжээний уг уран бүтээлээ зурахад долоон сарыг зарцуулсан байна. Эхэндээ зургийг 70 хэсэгт хувааж, 6 удаагийн дуудлага худалдаагаар 30 сая орчимд зарна гэж гэж төлөвлөж байжээ.  


Бүтээлээс олсон мөнгөө Жафри ЮНЕСКО, ЮНИСЕФ болон хүүхдэд тусламж үзүүлдэг бусад хандивын төслүүдэд зориулах аж.


“Бид 200 сая хүүхдийн амийг аварч, тэдэнд дэлхийг өөрчлөх боломжийг олгоно гэж найдаж байна. Хүүхэд бүрт интернетээр боловсрол эзэмших боломж нь бүрдээсэй гэж бид хүсэж байна. Түүнчлэн ядуу буурай орнуудад амьдардаг хүмүүсийг интернетэд холбогдох боломжийг олгох нь бидний зорилго юм” гэж зураач залуу ярьжээ.


Уран зургийг криптовалютын чиглэлээр мэргэшсэн компанийн захирал Андрэ Абдун худалдан авсан байна. 


Холбоотой мэдээ