Оросын "Авифавир" эмийг Индонезид бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-24 17:05:44

МОСКВА. /TASS/. ОХУ-ын "Авифавир" коронавирусний эмэнд Индонезийн эм, хүнсний бүтээгдэхүүний хяналтын агентлаг хэрэглэх зөвшөөрөл олгожээ.


Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Индонези тус эмийг бүртгэн авсан азийн анхны улс болсон байна. 


Эмийг 2020 оны 4-9 дүгээр сарын хооронд тусгай төвүүдэд явуулсан эмнэлзүйн өргөтгөсөн II-III үе шатны судалгааны мэдээлэлд үндэслэн түргэвчилсэн журмаар бүртгэжээ. "Авифавир"-н эмнэлзүйн судалгаанд 460 хүн оролцсон бөгөөд тус эм нь коронавирусний халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн өвчтөний цогц эмчилгээнд өндөр үр дүн үзүүлснийг судалгааны дүн харуулжээ.


"Авифавир" нь ОХУ-д коронавирусний эсрэг эмчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн анхны эм юм. Шууд хөрөнгө оруулалтын сан болон "ХимРар" группын хамтран үйлдвэрлэсэн тус эмийг ОХУ-ын бүс нутгуудаас гадна дэлхийн 15 улсад нийлүүлж байна. 

Холбоотой мэдээ