Орон нутгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 80 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Булган, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтыг шинэчлэх төслийн явц 80 хувьтай байна.
Үүнээс Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын бохир ус
цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дуусч үлдсэн зургаан аймгийнхыг энэ онд дуусахаар төлөвлөжээ. Харин Улаанбаатар хотын бохир
ус цэвэрлэх байгууламж 2024 онд ашиглалтад орохыг БХБЯ-наас хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Мөн, Бүгд
Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Увс, Баян-Өлгий, Дорнод, Завхан,
Говьсүмбэр аймгийн төвийн
бохир ус цэвэрлэх байгууламжийг барих ажлын сонгон шалгаруулалтыг шинээр
зарлаад байгаа.
Цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар байгаль орчныг хамгаалах, орчны
агаар, хөрс, гол, мөрний усны чанарыг сайжруулан, цэвэрлэгдсэн бохир усны
үндэсний стандартын шаардлагыг хангахын зэрэгцээ орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих, айл өрхийг ариутгах татуургын шугам
сүлжээнд холбох нөхцөл бүрдүүлэх
ач холбогдолтой аж.