Хотын дарга бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 80 орчим аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй цахимаар уулзан, тулгамдаж буй бэрхшээлийг нь сонсож, тэдгээрт холбогдох албаны хүмүүсийн хамт хариулт өгөв.
Засаг дарга Д.Сумъяабазар
“Аль болох хөл хорио тогтоохгүй, аж ахуйн нэгж, байгууллага хэвийн үйл
ажиллагаа явуулах боломж, нөхцөл бүрдүүлэх, төрийн байгууллагын аливаа дарамтыг байхгүй болгох, хүний
эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй бол хуулийн хүрээнд бүхий л нөхцөлд дэмжин
ажиллахаа илэрхийлжээ.
Энэ үеэр
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил “Хөл хорио тогтоох үед үйл ажиллагааг нь зөвшөөрөх 15 аж
ахуйн нэгжид тээвэр зуучлалын салбарыг нэмэхийг хүссэн. Учир нь тэдний үйл
ажиллагаа зогссон үед зайлшгүй шаардлагатай хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг
хүргэж чадахгүйд хүрээд байгааг уламжлаад салбарынхныг даруй дархлаажуулалтад хамруулахыг хүсэв.
Үүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж
“Тавдугаар сард багтаан нийслэлийн хүн амын 60 хувийг вакцинжуулахаар
төлөвлөсөн” гэлээ.
Мөн, “Exclusive”
компанийн захирал Г.Майцэцэг “Халдвар хамгааллын хувцсыг дотооддоо үйлдвэрлэж байна. 2020 оны хавар тогтоол гаргаж, халдвар
хамгааллын бүтээгдэхүүний түүхий эд, материалыг татваргүй оруулж ирэхээр
тусгасан ч 12 дугаар сард тогтоолыг
шинэчилж найруулахдаа халдвар
хамгааллын бүтээгдэхүүний түүхий эд, материалыг татвартай болгосон хэрнээ бэлэн
бүтээгдэхүүн татваргүй байгаа. Үүнд анхаарал хандуулж, цар тахлын үед дотоодын
худалдан авалт, бүтээгдэхүүнийг дэмжихийг хүсье” хэмээв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
Д.Сумъяабазар “Хөл хорио бизнес эрхлэгчдэд хүнд туссан учир аль болох хөл хорио тогтоохгүй байр
суурьтай байгаа. Халдвар
авсан хүний тоо өдөрт 437-д
хүрлээ. Цаашид 500 гараад эхэлбэл хатуу хөл хорио тогтохоос аргагүй. Эс бөгөөс эрүүл мэндийн салбарт
ажиллах хүнгүй болно. УОК-ын хуралд миний бие гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 5 хүртэл нөхцөл
байдлыг харахыг хүссэн байр сууриа илэрхийлсэн. Хэрэв дөрөвдүгээр сарын 5-19
хүртэл хатуу хөл хорио тогтоовол өргөн хүрээнд вакцинжуулна. Өдөрт халдвар авах хүнийг тоог 350-д барихад анхааръя” гэжээ.