Ой, хээрийн гал түймрийн дуудлага 69.3 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар, Улаанбаатар хот, Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн 4 суманд нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр дуудлага бүртгэгджээ.
Түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га ой, 16.350 га хээрийн талбай буюу нийт 16351.5 га талбай өртсөн байна. Ой, хээрийн гал түймрийн дуудлагыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 69.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.