Сүүлийн 24 цагт 8 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-05 13:18:34

Архангай /МОНЦАМЭ/. Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт халдвар авсан 68 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс:

Биеийн байдал хүнд-1, хүндэвтэр-6, хөнгөн-61 иргэн байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар 8 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан ба нийт 17 хүн бүрэн эдгэрээд байна.

Нийт коронавируст халдварын батлагдсан 85 тохиолдлын хамгийн бага нь 2 нас, хамгийн өндөр 66 настай иргэн байна. Дундаж нас 34.7, дундаж ам бүлийн тоо 4.1 байна.

Батлагдсан тохиолдлуудын 75 хувь нь эмэгтэй, 25 хувь нь эрэгтэй байна.

Сүүлийн 24 цагт 19 обьектын 7029 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Иргэн бүр дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ