Нүүрсний экспортын хэмжээ эрс багасчээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-04-07 17:20:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ Нүүрсний экспортын хэмжээ эрс багассан бөгөөд Шивээхүрэнгийн боомтоор өдөртөө 100 хүрэхгүй нүүрс тээвэр гарч байна.  Өмнө нь хэвийн үйл ажиллагаатай байх үед өдөрт 360 машин гарч байсан юм.

Тус боомтоор энэ сарын 2-нд 50, 3-нд 92, 5-нд 88 нүүрс тээврийн машин гарчээ. Тухайн боомтоор нүүрс тээврийн машинуудыг бүрэн ариутгалд оруулан хил нэвтрүүлж байна. Гашуун сухайт боомтоор энэ сарын 1-5-ны хооронд нүүрсний экспорт зогссон. Учир нь нүүрс тээврийн жолооч нар БНХАУ-ын Ганц мод боомтод коронавирусний шинжилгээнд хамрагдаж хил нэвтэрч байсан юм. Шинжилгээний лабортаори эвдэрсэн шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар улсын хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ сарын тавнаас нүүрс тээврийн хөдөлгөөнийг хэвийн явуулна гэж мэдээлж байсан хэдий ч тухайн өдрөө хилийн боомтоор тээврийн хэрэгсэл гаргаагүй аж. 


Холбоотой мэдээ