Цахим мэдээллийн нэгдсэн сангийн сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-07 15:13:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын салбарын цахим мэдээллийн нэгдсэн сан 2021 онд ажиллаж эхлэхтэй холбогдуулан “Сангийн өгөгдөл бүрдүүлэх”, “Цахим санг хэрхэн удирдах тухай” сургалтыг шат дараатай зохион байгуулж байна.


Цахим мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл бүрдүүлэх, программ хангамж болон  вэб хөгжүүлэх ажил энэ онд үргэлжилж эхний сургалтыг 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 6-нд хийж, спортын 29 холбооны цахим сан хариуцсан 40 гаруй ажилтныг нийт 32 цагийн сургалтад хамруулав. Өнгөрсөн оны 10, 11 дүгээр сард эхний шатны сургалтууд болсон юм.


Энэ удаагийн сургалтыг БТС-ын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, программ хангамжийг хөгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж буй “Идеа дэвэлопмент” ХХК-ийн захирал Н.Батцэрэн, Х.Мөнх-Эрдэнэ нар удирдан явуулжээ. Сургалтын агуулга нь спортын төрлүүдийн вэб сайтад өгөгдөл оруулахад тулгарч буй бэрхшээл, түүнийг залруулах, удирдах, анхаарах зүйлс болон нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэсэн байна.


Тодруулбал, тухайн байгууллагын танилцуулга /Байгууллагын лого, баннер, спортын үүсэл, хөгжил, байгууллагын бүтэц, түүх, он цагийн товчоо, одоогийн бүрэлдэхүүн, албан тушаалтан, удирдлагын мэндчилгээ холбооны гишүүн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтний гавьяа, шагнал, алсын хараа, эрхэм зүйл, зорилго, зорилтууд/,  мөн үйл явдлын мэдээ /сүүлд нэмэгдсэн, их уншсан, и-мэдээ/, Хууль, эрх зүй, олон улсын болон үндэсний холбооны дүрэм /Тэмцээний журам, байгууллагын тогтоол, шийдвэр, стандарт орчин, тоног төхөөрөмж хэрэглэл материалын шаардлага хэм хэжээ, тушаал, шийдвэр,төлөвлөгөө, тэмцээн, сургалт, семинар, хэлэлцүүлэг/ зэргийг хэрхэн ашиглах талаар суралцжээ. 


Түүнчлэн төсөл, хөтөлбөр, тайлан, шилэн данс, архив, статистик, Гадаад, дотоод хамтын ажиллагаа болон үйлчилгээ /бүрдүүлэх материалын жагсаалт, анкет, маягт/ гэх мэт үндсэн цэсүүдийг хэрхэн ашиглах тухай сургалт зэрэгцсэн виртуал хэлбэрээр явуулжээ. 

Холбоотой мэдээ