Унадаг дугуй сонирхогчдын аймгийн аваргыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-16 09:02:18

Унадаг дугуй сонирхогчдын Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг аймгийн Унадаг дугуй сонирхогчдын клубээс БТСГ, Арвайхээр сумын ЗДТГ-тай хамтран 15-17 нас буюу өсвөр үе, 18-аас дээш насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар зохион байгуулсан бөгөөд 41 тамирчин оролцож, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний өсвөрийн насны ангилалд Ж.Өлзийсайхан, П.Гомбосүрэн, Ц.Бямбаренчин, Г.Бат-Эрдэнэ нарын хүүхдүүд эхний байруудыг эзлэсэн бол насанд хүрэгчдээс О.Сумъяа, У.Батболд, Ц.Төмөрбаатар, Р.Батравжих нар шалгарлаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ